Tuesday, July 24, 2012

Түгээмэл хэрэглэгддэг зарим тагууд

Tag: <html>
Тайлбар:  HTML скриптийн эхлэл төгсгөлийг заадаг. html файл <html> -р эхэлж </html> -р төгсдөг.
Жишээ: <html> [html файлын код энд бичигдэнэ] </html> энэ тагуудаас гадуур код биелэхгүй.

Tag: <head> 
Тайлбар: Tag дотор html файлын толгой хэсгийн код бичигддэг. Энд ашиглагддаг цөөн tag бий. Тухайлбал <meta>, <script>, <title> гэх мэтчилэн...
Жишээ: <head> [html файлын толгой хэсгийн код энд бичигдэнэ] </head>

Tag: <body> 
Тайлбар: Tag дотор html файлын бие хэсгийн код бичигддэг. Өөрөөр хэлбэл html файл браузер дээр дуудагдаж ажиллахад энэ tag дотор бичигдсэн код биелэж харагддаг. Энд <head> хэсэгт ашиглагддаг тэг-үүдээс бусад Tag-уудыг ашиглах боломжтой.
Жишээ: <body> [html файлын үндсэн хэсгийн код энд бичигдэнэ] </body>

Tag: <title>
Тайлбар: HTML хуудасны гарчиг. Browser-т дуудагдахад tab-ын толгой хэсэгт гардаг.
Жишээ: <title>Хуудасны Гарчиг<title>

Tag: <!-- -->
Тайлбар: Код дотор тайлбар бичихэд ашигладаг. Тайлбар хэсэг буюу <!--, --> -ын хооронд бичигдсэн код биелэхгүй. 
Жишээ: <!-- Энэ бол тайлбар -->

Tag: <meta/>
Тайлбар: <head> таг дотор зарлагддаг. Хуудасны тайлбар, түлхүүр үг, нийтлэгч, зэрэгийг тодорхойлоход ашигладаг.
Жишээ:
Хуудасны түлхүүр үгс тодорхойлох:  
   <meta name="keywords" content="Монгол, HTML, tag" /> 
Хуудасны тайлбар тодорхойлох:   
   <meta name="description" content="Миний анхны HTML хуудас" />
Хуудаст кириллээр бичих бол:
<meta http-equiv="Content-Type" content="text/html; charset=utf-8" />

HTML файл ерөнхийдөө дараах бүтэцтэй:
<html>
   <head>
    <!-- Толгой хэсгийн код энд хуудасны гарчиг, түлхүүр үгүүд, тайлбар зэрэгийг тодорхойлдог -->
         <title>Миний хуудас</title>
         <meta http-equiv="Content-Type" content="text/html; charset=utf-8" />
         <meta name="keywords" content="Монгол, HTML, tag" />
         <meta name="description" content="Миний анхны HTML хуудас" />
   </head>
   <body>
       <!-- Энд html хуудасны үндсэн хэсэгийг бичнэ -->
       Сайн байцгаана уу?
       Энэ бол html хуудас
   </body>
</html>
Дээрх кодыг notepad дээр хуулж .html эсвэл htm өргөтгэлтэй хадгалаад ажиллуулж үзээрэй. /Хэрхэн ажиллуулахаа мэдэхгүй бол: html, htm файлууд браузерт шууд биелдэг. Тэгэхээр та файлыг хадгалсныхаа дараа тухайн файлаа сонгоод double click хийхэд л хангалттай./
Дараах үр дүн гарна.


Monday, July 23, 2012

A tag

HTML tag: A
Тайлбар: HTML код дотор линк зааж өгөх тохиолдолд a tag-ийг ашиглана.
Ерөнхий бичиглэл:  <a href="[Текст эсвэл зураг дээр дарахад дуудагдах хуудасны линк]">[Текст эсвэл зураг]</a>
Эхлэл төгсгөл нь: <a></a>

Жишээ код Кодын биелэлт Тайлбар
<a href="http://www.journey.mn"> journey.mn </a> journey.mn Ерөнхий бичиглэлийн хэлбэр

target-р дуудагдах линк ямар хуудсан дээр ачааллахыг зааж өгдөг.
<a href="http://www.journey.mn" target="_BLANK"> journey.mn </a> journey.mn
Линк дээр дарахад дуудах хуудас шинэ цонхонд нээгдэнэ
<a href="http://www.journey.mn" target="_SELF"> journey.mn </a> journey.mn Линк дээр дарахад дуудах хуудас тухайн цонхондоо нээгдэнэ

style аттрибутаар CSS код ашиглан линкийн харагдацыг өөрчилж болдог. Тухайлбал:
<a href="http://www.journey.mn" style="color:#00ff00"> journey.mn </a> journey.mn Линкийг RGB-ийн 00ff00 кодтой өнгөтэй болгов.
<a href="http://www.journey.mn" style="text-decoration:none"> journey.mn </a> journey.mn Линкийн доогуур зураасыг арилгах

Зурагт линк
<a href="http://www.journey.mn"><img src="https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEhQQU3HuWanP52LTV0U7JbzupIjcEbfwNlYU-pAM57NBXI9d8S68NhJaq-QzDJJtEs9PEULN_u7mWW5n3Ao2yY7ijMX8VpH2spZY5SLCTTgQ_A7iJ9207tuwJo0YxVuKh59ZtcJK0zH0lw/s200/Untitled-1.jpg" /> </a> Зураг дээр дарахад хуудас дуудагдана.


[]-хаалтанд тайлбар бичсэн болно

Thursday, July 19, 2012

HTML

HTML гэж Hyper Text Markup Language гэсэн үгийг товчлол юм. Ерөнхийдөө вэб сайтын ерөнхий архитектурыг гаргадаг хэл гэж ойлгож болно. Markup Language гэдэг утгаараа тагуудаар кодоо дүрсэлдэг. Таг гэдэгийг энгийнээр браузерт сайтыг хэрхэн уншихыг заах HTML хэлний команд гэж ойлгож болно. Тагууд < > хашилтан дотор бичигддэг. Жишээлбэл: <html> <title> <a> гм...
Таг нь эхлэл болон төгсгөлтэй эхлэл нь <tag> хэлбэртэй байдаг бол төгсгөл нь </tag> хэлбэртэй бдаг. Мөн эхлэл төгсгөл нь нэг <tag/> тагууд ч бий.

HTML файлын ерөнхий бүтэц:
<html>
   <head>
      // Толгой хэсгийн код энд хуудасны гарчиг, түлхүүр үгүүд, тайлбар зэрэгийг тодорхойлдог 
   </head>
   <body>
       // Энд html хуудасны үндсэн хэсэгийг бичнэ
   </body>
</html>

Wednesday, July 18, 2012

AS3 movieClip дарахад вэб хуудас дуудах

movieClipName.addEventListener(MouseEvent.CLICK, callLink);
// movieClipName-ийн оронд үзэгдэл сонсох гэж буй movieClip-ийн Instance name байна
function callLink:void {
   var url:String = "http://www.sgantulga.blogspot.com";
         // Энд дуудах гэж буй вэб хуудасны линкийг зааж өгнө
   var request:URLRequest = new URLRequest(url);
   try {
      navigateToURL(request, '_blank'); 
         // '_blank' - дуудагдсан хуудсыг browser-ийн шинэ хуудсанд харуулна
         // '_blank' - дуудагдсан хуудсыг тухайн хуудас дээр ачааллана
   } catch (e:Error) {
      trace("Алдаа гарлаа!");
   }
}